Миний эрх чөлөө

Төрд эргэлт Ард түмэнд мэдээлэл хэрэгтэй

Mash dooguur nisej ungursun ongots

2012-05-15 17:27:07

Пляж около взлетной полосы (13 фото)

Ангилал : Элдэв зураг | Нийтэлсэн : Улаалзаа | Уншсан (133) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Geriin muur gej bgaa aimaar!!!

2012-05-15 17:19:01

Домашний

Ангилал : Сонин хачин | Нийтэлсэн : Улаалзаа | Уншсан (360) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Shumuuliin dairalt

2012-05-15 17:17:30

Комары атакуют (19 фото)

Ангилал : Сонин хачин | Нийтэлсэн : Улаалзаа | Уншсан (16) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Bodybilding womans

2012-05-15 17:14:56

Загребский чемпионат Европы по бодибилдингу (13 фото)

Ангилал : Спорт | Нийтэлсэн : Улаалзаа | Уншсан (18) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Fun photos

2012-05-15 16:57:31

Фотоподборка (80  фото)

Ангилал : Элдэв зураг | Нийтэлсэн : Улаалзаа | Уншсан (338) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Валерий Котын уран бүтээл

2012-05-13 12:50:13

Валерий Кот

Кот. Валерий Кот.

Ангилал : Бүтээлүүд | Нийтэлсэн : Улаалзаа | Уншсан (35) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Д.Дагвадоржийн хадам ээжтэй суусан дуучин Н.Гантулга НИТХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшинэ

2012-05-13 12:31:56

Д.Дагвадоржийн хадам ээжтэй суусан дуучин Н.Гантулга НИТХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшинэ

Энэ жил УИХ-ын сонгуулийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуультай хамт зохион байгуулахаар болсон билээ.
Иймээс ч улс төрийн намууд УИХ-ын сонгуулиас гадна НИТХ-д өрсөлдөх мөрийн хөтөлбөрөө сурталчилах,  нэр дэвшигчдээ тодруулах шаардлагатай болоод буй.
Нэр дэвшигчдийн нэрс ч эхнээсээ гарч эхэлжээ.
Энэ дунд урлаг, спортынхон цөөнгүй байгаа бөгөөд тэдний нэг нь дуучин, “Цэцгэн зүйрлэл”-ийн Н.Гантулга юм.
Тэрээр өөрийн эхнэрийн охины нөхөр Д.Дагвадоржийн санхүүжүүлдэг МАХН-д гишүүнээр элссэн төдийгүй зуутынх нь дарга болжээ.
Н.Гантулга МАХН-аас НИТХ-ын төлөөлөгчийн сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдөх юм байна.

Ангилал : Бузар төр | Нийтэлсэн : Улаалзаа | Уншсан (251) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид

2012-05-13 12:28:16

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүн Монгол Улсын

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид

         2012.05.12                                                                               Хүсэлт гаргах нь

 

Миний нөхөр Намбарын Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаад 8 хонож байна.  Та нарт өлсгөлөн зарлах болсон 5 шаардлагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан хүргүүлсэн билээ.

Та нарын зүгээс энэ 5 шаардлагын хариу болгож өлсгөлөнг албадан зогсоох шийдвэр гаргасан юм байна. Энэ шийдвэрийг би гэр бүлийнх нь хувьд дараах 5 шалтгаанаар эсэргүүцэж байна.

  1. Олон Улсын 1991 оны Мальтын конвенцоор өлсгөлөн зарласан хүнийг албадан хооллохыг хориглосоор байтал монголын эмч нарыг өвчтөндөө ийм хүндлэлгүй, ёс суртахуунгүй хандахыг тулгаж байгаад эсэргүүцэж байна.
  2. Хуулийн байгууллагуудын зүгээс удаа дараа хүчирхийлэл, хууль бус ажиллагаанд өртсөн, олон хоногийн хуурай өлсгөлөнд байгаа хүнд дахин хүчирхийлэл, албадлага хэрэглэвээс бие нь хүнд хямралд орж харвалт өгөх, зүрхний шигдээс болох аюулын магадлал маш өндөр байгааг танд хариуцлагатай мэдэгдэж байна шүү.
Ангилал : Бузар төр | Нийтэлсэн : Улаалзаа | Уншсан (74) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн гишүүн МУ-ын Ерөнхий сайд С. Батболдод

2012-05-13 12:25:08

Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн гишүүн МУ-ын Ерөнхий сайд С. Батболдод

Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн гишүүн  МУ-ын Ерөнхий  сайд С. Батболдод

Миний нөхөр Намбарын Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаад 8 хонож байна. Та нарт өлсгөлөн зарлах болсон 5 шаардлагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан хүргүүлсэн билээ. Та нарын зүгээс энэ 5 шаардлагын хариу болгох өлсгөлөнг албадан зогсоох шийдвэр гаргасан юм байна. Энэ шийдвэрийг би гэр бүлийх нь хувьд дараахь шалтгаанаар эсэргүүцэж байна.

  1. Олон улсын 1991 оны Мальтын конвенцоор өлсгөлөн зарласан хүнийг албадан хооллохыг хориглосоор байтал монголын эмч нарыг өвчтөндөө ийм хүндлэлгүй, ёс суртахуунгүй хандахыг тулгаж байгааг эсэргүүцэж байна.
  2. Хуулийн байгууллагуудын зүгээс удаа дараа хүчирхийлэн хууль бус ажиллагаанд ….. олон хоногийн хуурай өлсгөлөнд байгаа хүнд дахин хүчирхийлэл, албадлага хэрэглэвэл бие нь хүнд хямралд орж харвалт өгөх, зүрхний шигдээс болох аюулын магадлал маш өндөр байгаа тул, үүнийг танд хариуцлагатай мэдэгдэж байгаа шүү.
Ангилал : Бузар төр | Нийтэлсэн : Улаалзаа | Уншсан (54) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Үндэсний Аюулгүйн Байдлын Зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Танаа

2012-05-13 12:23:40

Үндэсний Аюулгүйн Байдлын Зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Танаа

Үндэсний Аюулгүйн Байдлын Зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Танаа

 2012 оны 05 сарын 12        Улаанбаатар хотХүсэлт гаргах нь

 

Миний нөхөр Намбарын Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаад 8 хонож байна. Та нарт өлсгөлөн зарлах болсон 5 шаардлагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан хүргүүлсэн билээ. Та нарын зүгээс энэ 5 шаардлагын хариу болгож өлсгөлөнг албадан зогсоох шийдвэр гаргасан юм байна. Энэ шийдвэрийг би гэр бүлийнх нь хувьд дараахь шалтгаанаар эсэргүүцэж байна.

  1. Олон улсын 1991 онны Мальтын конвенцаар өлсгөлөн зарласан хүнийг албадан хооллохыг хориглосоор байтал Монголын эмч нарыг өвчтөндөө ийм хүндлэлгүй, ёс суртахуунгүй хандахыг тулгаж байгаад эсэргүүцэж байна.
  2. Хуулийн байгууллагуудын зүгээс удаа дараа хүчирхийлэл, хууль бус ажиллагаанд өртсөн, олон хоногийн хуурай өлсгөлөнд байгаа хүнд дахин хүчирхийлэл, албадлага хэрэглэвэл бие нь хүнд хямралд орж, харвалт өгөх, зүрхний шигдээс болох аюулын магадлал маш өндөр байгааг Танд хариуцлагатай мэдэгдэж байна шүү.
Ангилал : Бузар төр | Нийтэлсэн : Улаалзаа | Уншсан (35) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Батаагийн сонголт Төөтөөд таалагддаггүй

2012-05-13 12:17:35

Батаагийн сонголт Төөтөөд таалагддаггүй

“X Түц” продакшнаас уран бүтээлийнхээ гараагаа эхэлж байсан залуу жүжигчин Батаа хамтлагаа орхиод багагүй хугацаа өнгөрлөө. Мөрөөдлөө биелүүлэхээр тэмүүлж буй үе тэнгийн залуусынхаа эгнээг нэгээр нэмэгдүүлж ийн зоригтой алхам хийсэн тэрбээр сүүлийн үед их ч ажилтай яваа дуулдсан. Харин Батаагийн гаргасан энэ шийдвэрт дотны анд Төөтөө нь тийм ч дуртай байдаггүй бололтой. Нүүрэн дээрээ найзын маань сонголт гэж хэлэх ч цаанаа хүн төрүүлж өсгөсөн аав ээжийгээ хаядаггүйтэй адил урлагийн замд хөтөлж оруулсан багш нараа хаях ёсгүй. Би хэзээ ч багшийгаа хаяхгүй хэмээн тэрүүхэндээ найзыгаа “хийгээд” авсан байна билээ. Батаагийн энэ сонголт дотны андынх нь хүртэл дургүйг хүргэж байгаа юм чинь “Х-ТҮЦ” продакшныхны дургүйг бүр ч ихээр хүргэсэн биз ээ.

Ангилал : Оддын амьдрал | Нийтэлсэн : Улаалзаа | Уншсан (202) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Н.Энхбаярыг ортой нь хүлж байгаад албадан эмчлэх үүрэг өгчээ

2012-05-13 12:11:51

Н.Энхбаярыг ортой нь хүлж байгаад албадан эмчлэх үүрэг өгчээ

Өнөөдөр өглөө Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын тушаалаар цагдаагийн ажилтнууд МАХН-ын дарга Н.Энхбаярт хүч хэрэглэн албадан эмчилгээ хийхийг оролдсон талаар эх сурвалж мэдээллээ.
Өлсгөлөн зарлаад 170 гаруй цаг болсон хүнд хүч хэрэглэх аваас тархинд цус харвах, зүрх зогсох аюултай юм байна.
Цагдаагийнхан бүр болохгүй бол ортой нь хүлж байгаад албан эмчилгээнд хамруулах үүрэг авсан гэнэ.
Ангилал : Бузар төр | Нийтэлсэн : Улаалзаа | Уншсан (285) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Олигархи-цөөнх МАН дээр тавьжээ хэхэ

2012-05-13 12:10:43

Олигархи-цөөнх бооцоогоо МАН дээр тавьжээ

Олигархи гэж хэн бэ?
Олигархи гэж байгалын баялгийг эзэмших эрхийг төртэй хуйвалдан олж аваад олсон хөрөнгөөрөө эргүүлээд төрийг худалдан авахыг санаархагч хэт баян цөөнхийн бүлэглэлийг хэлнэ. Пост коммунист орнуудын олигархийг төрийн өмчөөс хулгайлж, завшсан түшмэдийн бүлэг бүрдүүлэх нь ч бий.

Олигархиуд бооцоогоо тавьжээ
Сонгууль хаяанд ирж ирэх 4 жилд монгол улсыг хэн залж, хэний бодлого хэрэгжихийг шийдэх хариуцлагатай ойртлоо. Монголын төр олигархиудад эзлэгдэн, бодлого нь сонгогч олон, ард түмний олонхийн төлөө бус газрын баялгийг янз бүрийн булхайтай арга замаар гартаа оруулсан цөөнхийн төлөө чиглэгдэж байгааг гадаад, дотоодгүй жигшин, “Монгол улс баялгийн хараалд өртлөө” хэмээн дүгнэх болсон. Энэ дүгнэлт үнэн бодитой зүйл болохыг МАН-аас нэр дэвшихээр бэлтгэж байгаа олигархиудын жагсаалт нотллож байна.

Ангилал : Оддын амьдрал | Нийтэлсэн : Улаалзаа | Уншсан (53) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

“Extacy” эргэн тайзнаа

2012-05-13 12:08:32

“Extacy” эргэн тайзнаа

“Making the band 2” реалити шоунаас төрсөн охидын  “Extacy” хамтлаг нь анх Солонгосын охидын хамтлагуудын хэв маягийг дуурайн Монголдоо байхгүй “Electro house” “Dance” чиглэлээр дуулж нилээдгүй сенсааци дэгдээсэн. Гэсэн  хэдий ч  “Mongolian music video awards”-ын тайзан дээр эвсэл муутай бүжиглэж, ам барьж дуулсан нь фэнүүдийнх нь урмыг хугалсан билээ.

Ангилал : Оддын амьдрал | Нийтэлсэн : Улаалзаа | Уншсан (143) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

О.Цолмон: Н.Энхбаяртай биш албан тушаалтай нь найзалж байжээ

2012-05-13 12:07:43

О.Цолмон: Н.Энхбаяртай биш албан тушаалтай нь найзалж байжээ

МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал хүнд байгаа тул түүнийг батлан даалтанд гаргах, цаашлаад суллуулах гэж өмгөөлөгч болон гэр бүлийнхэн нь хүчин чармайлт гаргаж байгаа. Түүний гэргий О.Цолмон ч нөхрийнхөө амь насны төлөө тэмцэж, олон нийтийн өмнө олон гарах болсон. Тэрбээр өчигдөр орой “Ntv” телевизийн “Өөр өнцөг” нэвтрүүлэгт оролцож дэлгэрэнгүй яриа өрнүүлсэн юм.

Ангилал : Бузар төр | Нийтэлсэн : Улаалзаа | Уншсан (139) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

“Хит”-ийн Д.Даваанямыг хэрэг хүлээх чадвартай эсэхийг тогтоохоор сэтгэцийн эмнэлэгт үзүүлжээ

2012-05-13 12:06:32

“Хит”-ийн Д.Даваанямыг хэрэг хүлээх чадвартай эсэхийг тогтоохоор сэтгэцийн эмнэлэгт үзүүлжээ

МҮОНТ-ийн “ХИТ” хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Д.Даваанямыг насанд хүрээгүй охидыг хүчирхийлж, бэлгийн мөлжлөгт уруу татсан хэргээр Б.Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг Эрүүгийн хуулийн 126.2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Харин өнгөрсөн мягмар гаригт түүнийг сэтгэцийн эмнэлэгт үзүүлжээ. Шинжилгээний хариу одоогоор гараагүй байгаа аж. Мөрдөн байцаалтын явцад онц, хүнд, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг заавал сэтгэцийн эмнэлэгт үзүүлдэг гэнэ. Хэрвээ сэтгэц мэдрэлийн өвчтэй байвал хэргийг хэрэгсэхгүй болгож, гэмт этгээдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлдэг байна.

Ангилал : Оддын амьдрал | Нийтэлсэн : Улаалзаа | Уншсан (106) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Нэг сая төгрөгийг энэ сард олгоно

2012-05-13 12:04:53

Нэг сая төгрөгийг энэ сард олгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. УИХ-ын чуулганаар Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг иргэдэд олгох сая төгрөгийн өгөх эсэхийг тодрууллаа. Сангийн сайд Д.Хаянхярваа “Хүний хөгжил сангийн мөнгийг төлөвлөгөөний дагуу нийслэлд 24 тэрбумыг шилжүүлсэн байгаа. Харин хөдөө орон нутгийн мөнгийг удахгүй шилжүүлнэ  Сая төгрөгийг тавдугаар сард батаан олгоно” гэлээ. Ямар ч байсан иргэн бүрт олгох 1сая төгрөгийг санхүүжилт байхгүйгээс энэ жил олгохгүй, ирэх жилийн эхний улиралд олгоно гэгдээд байгаа мэдээлэл худлаа бололтой.

Ангилал : Бузар төр | Нийтэлсэн : Улаалзаа | Уншсан (53) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Нямдорж сайд үнэтэй байранд үнэгүй суудгаа тайлбарлав /video/

2012-05-13 12:03:38

Нямдорж сайд үнэтэй байранд үнэгүй суудгаа тайлбарлав /video/

Нямдорж сайд Алтжингийн Алтангийн хүү Амартүвшингийн $285000 үнэ бүхий Зайсангийн байранд хэрхэн үнэгүй суудгаа өөрөө тайлбарласан байна.

Ангилал : Бузар төр | Нийтэлсэн : Улаалзаа | Уншсан (110) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

ДАГВАА АВАРГА АРСЛАНТАЙ БУС АВГАЙТАЙГАА БАРИЛДАЖ БАЙНА

2012-05-13 11:59:26

ДАГВАА АВАРГА АРСЛАНТАЙ БУС АВГАЙТАЙГАА БАРИЛДАЖ БАЙНА

 Саяхан л Улсын арслан Мөнхбаатарын толгойг хага цохисон хэргээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст дуудагдаж, баахан хэл ам тарьсан Их аварга Д.Дагвадорж дахиад л архи ууж, агсам тавин, цагдаа нарт дуудагдаж эхэллээ.

Д.Дагвадорж архи хэтрүүлэн хэрэглэж, агсам тавин  эхнэр хүүхдээ айлгаж ичээх болж. Тэр ч бүү хэл эхнэрээ зодож, үсдэж чирэн догшин ширүүн авирлажээ. Их аваргын балмад зангаас айсан ах дүүс нь цагдаа дуудсан аж.

Ангилал : Оддын амьдрал | Нийтэлсэн : Улаалзаа | Уншсан (169) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Топ модель Г.Уранцэцэг “ард түмэн”-тэйгээ зорчив

2012-05-13 11:56:38

Топ модель Г.Уранцэцэг “ард түмэн”-тэйгээ зорчив

Г.Уранцэцэг бол Монголын  топууд дундаас  топын зангарагтай амьдарч чаддаг нэгэн. Тиймдээ ч эдэлж хэрэглэж байгаа зүйлс нь олны харааг эрхгүй булаадаг. Харин үнэтэй машин хүлэглэдэг Урнаа саяхны нэгэн өдөр автобусаар зорчсон гэнэ. Тэрээр үнэтэй машинаасаа уйдсан уу, ард түмний хөсөгийг таалсандаа ч юм болов уу. Ямартай ч монголын хамгийн урт хөлтэй загвар өмсөгч  Урнаа автобусаар зорчихдоо бага зэрэг асуудалтай тулгарчээ. Тодруулбал  суудалгүй зорчсон топын толгой  автобусны таазанд тулж,  тайзнаа олны харааг булаадаг шигээ тэрүүхэн тэндээ бусдын хараанд өртсөн гэнэ шүү.

Ангилал : Оддын амьдрал | Нийтэлсэн : Улаалзаа | Уншсан (73) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Нямка сайдын албатууд олон тэрбум төгрөг зувчуулжээ

2012-05-12 20:13:36

Нямка сайдын албатууд олон тэрбум төгрөг зувчуулжээ

Үндэсний Аудитын газраас 2011 оны 04 сард гаргасан “Хяналтын систем суурилуулах зарим төслийн хэрэгжилт” тайлангаас харахад ХЗДХЯ-ны харъяа байгууллагуудад хэрэгжүүлсэн төслүүдээс албан тушаалтнууд асар их мөнгө завшсан нь тодорхой боллоо.

Монгол Улсын Сангийн яам, Өмнөд Солонгосын Экспорт-Импорт банкны хооронд 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан гэрээгээр “Холбоо, хяналт, мэдээллиин нэгдсэн сүлжээ” төсөл 13 сая 500 мянган ам.долларын, “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах нэгдсэн систем” төсөлд 12 сая 800 мянган ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 30 жилийн хугацаатай авчээ.

Ангилал : Бузар төр | Нийтэлсэн : Улаалзаа | Уншсан (23) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Н.Энхбаярыг суллуулах өлсгөлөнд оролцсон нэг өдрийн шагнал 1 сая төгрөг үү?

2012-05-12 19:59:17

Н.Энхбаярыг суллуулах өлсгөлөнд оролцсон нэг өдрийн шагнал 1 сая төгрөг үү?

МАХН-ын дарга Н.Энхбаяр өлсгөлөн зарласны дараа түүнийг суллуулахын төлөө гэх хэсэг иргэд өлсгөлөн зарлаад буй билээ.
Тэдний өлсгөлөнг албадан зогсоох тухай Эрүүл Мэндийн сайдын шийдвэр гарсан ч одоог хүртэл хэрэгжээгүй байгаа юм.
Тэгвэл уг өлсгөлөнд оролцсоны цалин  өдрийн 1 сая төгрөг байдаг тухай “М-Си-Эс”-ийн Л.Энх-Амгалангийн хувийн  хэвлэл, мэдээллийн хэрэгслийн нэгэн сэтгүүлч facebook.com-оор тарааж эхэлжээ.

Ангилал : Бузар төр | Нийтэлсэн : Улаалзаа | Уншсан (85) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хамгийн хямдаар олон нийтэд зар сурталчилгаагаа реклаамдуулах алтан боломж.

2012-05-10 14:37:10

Ангилал : Хувийн тэмдэглэл | Нийтэлсэн : Улаалзаа | Уншсан (13) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Д.Дагвадорж аваргыг хөөрхийлсөөр хүн амины хэрэгтэн болгох вий дээ

2012-05-10 14:36:19

Д.Дагвадорж аваргыг хөөрхийлсөөр хүн амины хэрэгтэн болгох вий дээ

Монголчууд сумогийн Их аварга Д.Дагвадоржийг үндэсний бөхчүүдээсээ ч илүү хүндэлж, өмгөөлдөг. Монгол Улсын нэрийг дэлхийд хүч чадал эр бяраараа, цуурайтуулсан онцгой гавьяатай хүнийг ингэхгүй гээд ч яах билээ. Олон улсад түүнийг жинхэнэ баатар эр, талын хүчтэн хэмээдэг. Гэтэл баатар маань сүүлийн үед эр бяраа эгэл дорой нэгэнд гаргаж, тэр ч бүү хэл олон жил ханилж, хөөрхөн үрийг нь гаргасан эхнэртээ хүч чадлаараа омгорхох тохиолдол гарсан тухай хэд хэдэн удаа чих дэлсээдэхлээ.

Ангилал : Оддын амьдрал | Нийтэлсэн : Улаалзаа | Уншсан (175) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Н.Энхбаярыг II эмнэлэгт цагдаа нар хянана

2012-05-10 14:35:22

Н.Энхбаярыг II эмнэлэгт цагдаа нар хянана

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг өчигдөр 14.00 цагийн үед “сайд нарын” гэх тодотголтой Улсын клиникийн II эмнэлэгт шилжүүллээ.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар энэ сарын 7-нд эмч нарын баг дахин томилогдож, өлсгөлөн зарлаад 96 цаг болж байгаа Н.Энхбаярын биед үзлэг хийсэн байна. Шинээр томилогдсон эмч нар уржигдар өглөө найман зүйл бүхий зөвлөмж гаргаж, нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад байлгаж, эмчилгээ хийлгэхгүй бол биеийн эрүүл мэндийн байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж дүгнэжээ. Эмч нарын энэ дүгнэлтийн дагуу ийнхүү шилжүүлжээ. Энэ тухай өчигдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргал, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Очгэрэл нар сэтг үүлчдэд мэдээлэв. Тэд “Улсын клиникийн II эмнэ лэгт шилжүүлэх ажиллагаа нь хууль журмын дагуу явагдсан. Яллагдагч Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаад 96 цаг болсон” гэв.

Ангилал : Бузар шүүх | Нийтэлсэн : Улаалзаа | Уншсан (80) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй
 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 >  Last ›